СЭЛЭНГЭ: Гүний усаа хэмнэж, гадаргын усыг хуримтлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-01 16:42:17

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Гүний усаа хэмнэж, гадаргын усыг хуримтлуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Орхон суманд хөв байгуулсан байна.

 

Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас тус аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг Нарангийн булагт 8000 м куб эзэлхүүнтэй хөв барих ажлыг зохион байгууллаа.

 

Хөв байгуулах ажлыг “Сэлэнгэ ундрам” ХХК барьж байнгын ашиглалтад оруулан хүлээлгэн өгчээ. Энэ булгийн ус нь хүхэрлэг шинж чанартай, эрдсийн агууламж ихтэй булаг юм.

 

Дээрх ажлыг байгаль хамгаалах нөхөн сэргээх ажлын зардлаар хийжээ.

 

Холбоотой мэдээ