БУЛГАН: Ойжуулалт хийсэн талбайн ургалтын явцтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. 2024 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Хөвөнтөн ой” ХХК Орхон сумын 10 га талбайг ойжуулсан байна.
Булган
аймгийн Ойн нэгжийн дарга, ойн мэргэжилтэн, сумын байгаль хамгаалагч нар
ойжуулсан талбайн ургалтын явцтай танилцлаа.
Мөн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд
хяналт тавьж байна.
Ойн
хөнөөлт шавжтай утаат болон үүргийн шүршигч аргаар тэмцэх ажлыг “Мөнхногоон
ой” ХХК, “Ойн таксаци” ХХК, “Гранд форест” ХХК, “Сайхан ойн төлөө” ХХК гүйцэтгэж байна.
Баян-Агт, Сайхан, Бугат, Орхон, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр суманд нийт 13370 га талбайд утаат болон үүргийн шүршигч багажаар тэмцлийн ажлыг хийжээ.