ДОРНОД: Аймгийн начин, арслан цолтон төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-13 12:24:42

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг байгуулсны 93 жилийн ойн баяр наадмаар аймгийн начин, аймгийн арслан цолтон шинээр төрлөө. 


Баяр наадмын бөхийн барилдаанд 128 бөх уран мэхийг уралдуулж, шөвгийн дөрөвт аймгийн арслан Г.Шинэзориг, Чойбалсан сумын заан Б.Энхтөр, Ховд аймгийн харьяат аймгийн заан Ц.Заяатүшиг, Архангай аймгийн харцага П.Жаргалсайхан нар тунасан юм. Ийнхүү аймгийн харцага П.Жаргалсайхан түрүүлж арслан цолны болзол хангасан бол Дорнод аймгийн харьяат аймгийн арслан Г.Шинэзориг үзүүрлэлээ.

Холбоотой мэдээ