ДОРНОД: Монголын хамгийн нам дор цэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-17 14:39:08

Чойбалсан, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөх нуурын хотгор бол Монгол орны хамгийн нам дор цэг юм.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс урагш 38 км-т, 21 хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн, далайн түвшнээс дээш 552 метр өндөрт оршдог. Тал нутгийн давстай энэхүү томоохон нуур дунджаар 7 м гүн.


Дэлхийн Улаан номд орсон, нэн ховордсон Релихт цахлай шувуу Монголд зусдаг зургаан нуурын нэг нь энэхүү Хөх нуур юм.

Сүүлийн жилүүдэд өвлийн цагт Дорнодын иргэд галт тэргээр зорчин өвлийн Хөх нуурыг үзэж сонирхох нь нэмэгдэж байна. 

Холбоотой мэдээ