“Шарилжгүй Улаанбаатар” аяны эхний шат гурав хоногийн дараа дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-19 11:34:46

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ургамлын тоосноос үүдэх харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шат энэ сарын 1-нд эхэлсэн билээ.


Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын аж ахуйн нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын алба, иргэдийн бүлгийн оролцоотой шарилжийг цэвэрлэж байгаа юм байна. Хөл газрын ургамлыг цэцгийн тоосоо гөвөхөөс урьдчилан сэргийлж, доод ишнээс нь 10-15 см өндөртэй зориулалтын хайч, гар болон автомат хадуураар тайрч, хэд хэдэн удаагийн давтамжтай тайрснаар луулины бутлалт, салаалал явагдаж, навчны эзлэх хэмжээ нэмэгдэн, агаарын тоосжилтыг бууруулахад зохист нөлөө үзүүлдэг аж.


Эхний шат энэ сарын 22-нд дуусна. Тэгвэл нийслэлийн шарилжийг цэвэрлэх хоёрдугаар үе шат ирэх сарын 5-нд эхэлж, 21 хоног үргэлжлэх юм байна.

Холбоотой мэдээ