ДОРНОГОВЬ: Аймгийн наадам долоодугаар сарын 27-28-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-22 13:22:06

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 27-28-нд болно.


Наадмаар зургаан насны морь уралдаж, хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харвааны тэмцээн болох юм. Энэ жил тус аймгийн 11 сумын түүхт 100 жилийн ойн тохиож байгаа тул сумдын баяр наадмыг тэмдэглэсний дараа аймгийн наадмыг зохион байгуулах хуваарь гаргажээ.


Тус аймгийн ихэнх нутгаар хур бороо багатай байсан хэдий ч долоодугаар сарын 15-16-нд ихэнх нутгаар бороо орж, ногоо ургаж газрын гарц сэргээд байна.

Холбоотой мэдээ