Төв аймгийн Онцгой байдлын газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-12 22:23:02
Yesukheitumur Tumurbaatar

Засгийн газрын 100 хоногийн тохиолдуулан орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийг хамруулсан үйл ажиллагааны ажлаа тайлагнаж байна. 

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж байна. Тодруулбал энэ сарын 27-ний өдөр “Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг “Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Өдөрлөгөөр иргэдэд байгууллагынхаа талаар сурталчлахаас гадна гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт явуулна.

Мөн газар эзэмших эрхээ аваагүй арван албан хаагчийн асуудлыг шийвэрлүүлж газар эзэмших гэрчилгээг нь олгуулжээ. Үүнээс тэд өөрсдийн хүч хөдөлмөрийг нэгтгэн алба хаагчиддаа хашааг нь барьж өгсөн байна.

Түүнчлэн алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг хөгжүүлэх талаар анхаарч офицер, ахлагч нарыг ХСИС-д болон ОХУ-д суралцахад нь дэмжин ажиллаж байна.

Дашрамд дурьдахад, Төв аймгийн Онцгой байдлын газраас 2015 онд албаныхаа хашаанд тарьсан 180 чацарганы модноос гал тогооны хэрэгцээнд хураагаад байна. Ингэснээр хүйтний улиралд алба хаагчдын эрүүл мэндэд тустай хэрэг болж буйг хэлж байлаа. Үүнээс гадна зуслангийн газрын хашаандаа 1800 жимсний мод тарьсан байгаа талаар албаныхан онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ