Паралимп: Үндэсний шигшээ багийн тамирчин П.Энхманлай өнөөдөр уралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны XVII Паралимпын наадмын долоо дахь өдөр буюу өнөөдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин П.Энхманлай уралдана.
П.Энхманлай нь 2016 оны Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн Гранпри тэмцээний алт, хүрэл, 2019 оны Польшийн Гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын 9 удаагийн аварга тамирчин юм.
Тэрбээр “Токио-2020” Паралимпын наадамд уралдсан туршлагатай, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор хоёр дахь наадамдаа хурд хүчээ сорих гэж байна.