Уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалалттай газруудын менежментын чиглэлд хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа БНФУ-ын Сенатын Монгол, Францын найрамдлын бүлгийн дарга бөгөөд Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, ойн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч зэрэг хоёр улсын байгаль орчны хамтын ажиллагааны уламжлалт сэдвээр санал солилцов.
Сайд С.Одонтуяа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжиж, Францын шинжээч ажиллуулж байгаад талархаад, Монгол Улс, Европын холбоо хооронд байгуулсан Ойн
түншлэлд хоёр тал ач
холбогдол өгөх”-ийг тодотгов. Түүнчлэн Монгол, Франц улс 2030 он гэхэд дэлхийд
хуурай газар, далай тэнгисийн
30 хувийг хамгаалалтад авах олон улсын санаачлагыг байгуулсан анхдагч орнууд
учир тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, олон улсын стандартад
нийцсэн хамгаалалтын захиргаадын менежментийг бэхжүүлэхэд Францын туршлагыг
нутагшуулах боломжтойг дурдлаа.
Филипп Мүеэ боломжит бүхий л талаар хамтран ажиллахаа
илэрхийлээд, Сенатын түвшинд
болон холбогдох байгууллагуудад уламжлан дэмжихээ илэрхийлснийг БОУӨЯ мэдээлжээ.