Метроны төсөлд 600 мэргэжилтэн бэлтгэх гурван талт санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-12 12:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, ШУТИС, БНСУ-ын "Духуа инженеринг" ХК хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, ШУТИС-ын Ректор, Доктор (Ph.D), профессор Т.Намнан, "Духуа инженеринг" ХК-ийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун нар гарын үсэг зурав.


Ингэснээр Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхээр Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоо бий болгох, сургалтын систем нэвтрүүлнэ. Тодруулбал, хамтарсан зэрэг олгох, сургалтын хөтөлбөр боловсруулах, багш бэлтгэх, "Духуа инженеринг" ХК-д дадлага хийнэ. Метроны төслийг 2030 онд ашиглалтад оруулахад төслийг авч явах баг бүрдүүлэхээр ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах, 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх ач холбогдолтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 


ШУТИС нь 2000 гаруй багш ажилтантайгаас 1000 гаруй нь докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаач аж



Холбоотой мэдээ