Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Манай улсад болж буй снукер биллиардын 15 улаан бөмбөгний Дэлхийн цомын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд манай тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр дунд шөвөгт Хонконгийн тамирчныг 3:0-ээр хожсон. Улмаар хагас шигшээд дэлхийн долоон удаагийн аварга Хонконгийн тамирчин Нг Он Юүэд дийлдсэнээр хүрэл медалийн эзэн болов.
Түүний хувьд одоо энэ сарын 21-нд Улаанбаатар хотод эхлэх снукер биллиардын
зургаан улаан бөмбөгний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.
Холбоотой мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
13 цаг

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
16 цаг