ХӨВСГӨЛ: МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит тэмцээнд 176 өсвөрийн жүдоч медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-23 17:23:25

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт, “Абу Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе-2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхийн Монгол Улсын 3 удаагийн аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн амралтын өдрүүдэд Мөрөн хотод боллоо.

 

Тэмцээнд  456 өсвөрийн жүдоч оролцож нийт 44 жинд 176 тамирчин медаль хүртлээ.

Энэ үеэр медаль хүртсэн өсвөрийн тамирчдадаа Хөвсгөл аймаг болон сумдын нутгийн зөвлөлөөс жүдогийн өмсгөл бэлэглэлээ.


Хоймор нутгийн тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, жүдо бөхийг хөгжүүлэх зорилгоор тэмцээнийг жил бүр зохион байгуулах юм.


МУГТ Б.Баасанхүү 13 наснаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд "Парис-2024" Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж,  Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.







 

Холбоотой мэдээ