Зорилтот бүлгийн иргэдэд дулаан хувцас хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-15 20:51:54

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан "Дулаан хувцас, халуун сэтгэл" аян өндөрлөлөө.

Аймгийн ИТХ, Булган сумын ЗДТГ, ЭМГ, ХХҮГ, ГБХЗХГ, БТСГ, БСУГ, ШШГА, ОБГ, ЦГ, Булган Хангай МСҮТ, Улаан загалмай зэрэг 12 байгууллага нэгдэж, нийт 11 төрлийн 389 хувцас цугларсаныг зорилтот бүлгийн 100 өрхийн гэр бүлийн гишүүдэд хүлээлгэн өгч, гэр  бүлийн үнэ цэнийг сурталчилсан шинэ кино үзүүллээ.

Мөн энэ үеэр Засгийн газрын 100 хоног, Засаг даргын 100 хоногийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор "Инээмсэглэж угтья" сарын аяны нээлтийг хийж Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсүүд хамтран зорилтот бүлгийн иргэдэд байгууллагын үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Арга хэмжээний үеэр тус 3 байгууллага үйл ажиллагааны тайлан танилцуулгаа хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

                                                                                                                                       П.Батням

Холбоотой мэдээ