Зохиолч Лиү Жэньюний “Гурван намраас урт ганц өдөр” роман монгол уншигчдын хүртээл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюний “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт өнөөдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд боллоо.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань нээлтийн үеэр хэлэхдээ “Хятад-Монгол хоёр орны соёлын солилцооны хүрээн дэх томоохон үйл явдлын нэг нь “Гурван намраас урт ганц өдөр” номын нээлт юм. Энэхүү ном монгол уншигчдын гарт очсоноор хятадын уран зохиолыг илүү ихээр таних боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хоёр орны соёлын солилцоо, иргэд хоорондын ойлголцолд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй” хэмээн тодотгов.
Уг зохиолын орчуулагчаар Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, МУИС-ийн Күнзийн институтын орчуулга, судалгааны төвийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн М.Чимидцэеэ ажилласан байна. Зохиолч Лиү Жэньюнь орчуулагч М.Чимидцэеэтэй нэг жилийн өмнө Наньжин хотод анх танилцаж, номоо бэлэглэсэн нь өнөөдрийн үр дүнд хүргэлээ.
Түүний дотор бичсэн ном нь Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрамдлын 7 хоногийн үеэр монгол уншигчдын хүртээл болж байгаа нь азтай явдал юм хэмээн зохиолч олзуурхав.
Зохиолч
Лиү Жэньюний “Гурван намраас урт ганц өдөр” роман нь түүний манай улсын
номын зах зээл дэх анхны бүтээл бөгөөд "Эдмон" хэвлэлийн газарт хэвлэжээ.