БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө 95 хүн өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-27 11:14:48

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооноос тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж өглөө.


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн хүн амын тоо нь 90 001-ээс дээш бол тухай шатны ИТХ-ын суудлын тоо 41 байхаар заасан. Баян-Өлгий аймгийн суурийн хүн амын тоо өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 109.4 мянгад хүрсэн тул энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнд бүрдэх ИТХ нь 41 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулна.


2024 оны аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр Монгол ардын нам, Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам хуулийн хугацаанд нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн. Сонгуульд аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө Монгол Ардын намаас 41, Ардчилсан намаас 41,  Иргэний Зориг Ногоон намаас 8, бие даагч 5,  нийт 95 хүн нэрээ дэвшүүлж сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ7 

Холбоотой мэдээ