“Хоум” плазагаас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-02 11:57:00

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Хоум” Плазагаас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийг энэ сарын 5-ны 23:00 цагаас 7-ны 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.


Харин тус авто замын хойд хэсгийг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны өглөө 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 

Холбоотой мэдээ