СЭЛЭНГЭ: Суурь боловсролын хамран сургалт 94.2 хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн боловсролын салбарынхан
Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрөө тэмдэглэлээ. Аймгийн
Боловсролын газраас өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, үр дүн, онцлох ажлаа тайлагнаж, салбартаа үнэлэгдсэн багш нараа шагнаж
урамшууллаа.
Баярын хурлын
үеэр Сэлэнгэ аймгийн БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяатай
цөөн хором хөөрөлдлөө.
-Танд баярын мэнд хүргэе. Та бүхэн ололт амжилт дүүрэн байх шиг байна, энэ талаар хуваалцахгүй
юу?
-Баярлалаа.
Бид 2023-2024 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн боловсролын салбар “Хамтын
оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг
сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах” зорилтыг
дэвшүүлэн ажилласан.
Манай аймгийн
ерөнхий боловсролын 35 сургуульд 22153 сурагч, 43 цэцэрлэгт 7933 хүүхэд
суралцаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2023 оныхоос 7.6 хувь ахиснаар
9.8 хувь, суурь боловсролын хамран сургалт 2.4 хувь ахиж, 94.2 хувьд хүрсэн.
Өнөөдөр
манай аймагт мэргэжлийн боловсролын 2 байгууллагад 641 оюутан 31 мэргэжлээр
сурч, аймгийн хэмжээнд боловсролын салбарын 80 байгууллагад 30 гаруй мянган
хүүхэд суралцан, 3000 гаруй багш, ажилтан ажиллаж байгаа. Манай салбарын зүгээс
боловсролын үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу, тэгш, хүртээмжтэй хүргэхэд
анхааран ажиллаж байна.
Салбарын
тухайд байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, төгсөх, анги
дэвших шалгалтын үнэлгээ, төрөлжсөн хичээлийн олимпиадын амжилт өнгөрсөн
оныхоос ахисан үзүүлэлттэй байгаа.
“Оны
шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал”-д СӨББ болон ЕБС-ийн
багш нар амжилтаа бататгасан бол төрөлжсөн хичээлийн олимпиадад аймгаа төлөөлөн
улсын олимпиадад оролцсон багш нараас 3 алт, 1 хүрэл, сурагчдаас 1 алт, 3
мөнгө, тусгай байр 4 эзэлж, 1 сурагч биологийн хичээлээр олон улсын олимпиадад
оролцож, 1 сурагч элсэлтийн шалгалтад 800 оноо авч амжилтуудаа ахиулсан байна.
-Шинэ
хичээлийн жилдээ өмнөө тавьсан гол зорилго юу байна. Сургалтын таатай орчныг
хэрхэн бүрдүүлж ажиллав?
-Бид хичээлийн шинэ жилд “Хамтын оролцоог дэмжин, ёс зүйг эрхэмлэж, багшлахуй ба
суралцахуйн хөгжил, төлөвшил, үр дүн, чанарт ахиц гарах” зорилтыг хамтран хэрэгжүүлэхээр
зорин ажиллаж байна.
Сургалтын
таатай орчныг бүрдүүлж, боловсролын байгууллагуудын гал тогооны
тоног төхөөрөмжмйг шинэчиллээ.
Мөн сургуулиудыг байгалийн ухааны хичээлийн лаборатори кабинет, компьютер, ухаалаг самбар,
зурагт, стем хэрэглэгдэхүүнээр хангаж, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд ихээхэн
анхаарч чамлахааргүй ахиц гарган ажиллаж байна.