Орон нутгийн хурлын сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 11-нд болно.
Энэхүү сонгуулийг ирцгүйгээр зохион байгуулах хэдий ч иргэд
сонгогчдыг санал хураалтад идэвхтэй оролцохыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриаллаа.
Ерөнхий тоон үзүүлэлтээс үзвэл, аймаг нийслэлийн түвшинд 1992 нэр дэвшигч,
сум дүүргийн түвшинд 15285 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.
Нийт 17277 нэр дэвшигчийн 33.2 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд санал
хураалт дээрх өдрийн 07-20 цагийн хооронд болох юм.