Тейлор Свифт хөгжмийн ертөнцийн хамгийн чинээлэг эмэгтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-09 15:14:25

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 9 /Forbes/. Америкийн поп од Тейлор Свифт хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэй болжээ. 


“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, дуучин бүсгүйн хөрөнгө өнгөрсөн оны 10 дугаар сарынхаас 500 сая ам.доллароор нэмэгдэж, 1.6 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж байгаа ажээ. 


“The Eras Tour” (2023-2024) аялан тоглолт нь амжилттай болсноор Т.Свифт ийнхүү хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэй болжээ. Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй дуучдын жагсаалтын хоёрдугаарт дуучин Рианна 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигдэж байгаа бол дуучин Мадонна (850 сая ам.доллар) гуравдугаарт жагсаж байна. 


Холбоотой мэдээ