ГОВЬ-АЛТАЙ: Улсын хэмжээнд 46,1 хувьтай дөрөвдүгээрт жагсаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. 18:00 цагийн байдлаар Говь-Алтай аймгийн санал хураалт улсын хэмжээнд 46,1 хувьтай дөрөвдүгээр байрт жагсаж байна.
Харин аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 63,2 хувь буюу 23150 сонгогч саналаа өгөөд байна.
Энэ удаагийн ээлжит сонгуулиар тус аймгийн 37500 орчим сонгогч 88 сонгуулийн хэсэгт саналаа өгч байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалт аравдугаар сарын 11-ний өдөр 7:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.