Мияаги Кэнсүкэ: Төслийн сургалтад сууснаар зарахын тулд ногоогоо тарих аргачлалд суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны аравдугаар
сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн
газрын дарга Мияаги Кэнсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн
авч уулзан, санал солилцлоо.
ЖАЙКА олон улсын байгууллагын
дэмжлэгтэйгээр “Зах зээлд чиглэсэн ХАА-г дэмжих төсөл” Сэлэнгэ аймагт ирэх 12-р
сарын 1-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Уг төслийн талаар ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг
хүргэе. Энэ төслийнхөө талаар мэдээлэл өгнө үү?
-Баярлалаа. Манай төсөл Монгол Улсын
хэмжээнд хэрэгжих гэж байгаа боловч одоогоор Улаанбаатар хот болон 6 аймагт
хэрэгжинэ. Энэ аймгуудын нэг Сэлэнгэ байгаа. Одоогоор эхлээд сонгосон 6 аймгаасаа
2-3 сумыг эхний ээлжид сонгож ажлаа эхэлнэ. Эдгээр сонгосон сум дээрээ төслөө
хэрэгжүүлж, эхний загвараа гаргаж ирэх зорилготой ажиллана.
-Төсөлд
хамрагдах сумдад ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Төсөлд
дандаа ногоочдыг хамруулна. Эхний ээлжид тодорхой туршилтын маягаар загвар
сумдыг сонгож, тухайн суманд хэдэн ногоочин байна, бүгдийг нь оролцуулах ажлыг
хийнэ. Нэн түрүүнд сонгосон тухайн сумандаа аль ажлыг нь хамгийн түрүүнд барьж
авч хийхээ аймгийн ХХААГ-тай хамтраад, ярилцаад хийнэ.
Тухайлбал
хүлэмжийн талаар ч юм уу, борлуулалтын талаар ч гэх юм уу, аль болох хүндрэлтэй
байгаа ажлуудаас нь эхний ээлжид авч хэрэгжүүлэх ажлыг хийнэ.
Өөрөөр хэлбэл
тухайн сумын өөрийнх нь хүсэлтэд тулгуурлаж төслөө хэрэгжүүлнэ.
-Төсөл ямар хугацаанд
хэрэгжих вэ?
-“Зах зээлд чиглэсэн ХАА-г дэмжих” энэ төсөл
2024 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжинэ.
-Төслийн
гол зорилго, баримтлах зарчимч юу байх вэ?
-Ногоочид
өнөөг хүртэл ногоогоо эхэлж тариад, дараа нь зарах гэсэн аргачлалтай явж ирсэн.
Тиймээс
манай энэ удаагийн төслийн сургалтуудыг авснаар зарахын тулд тарих аргачлалд
суралцах болно.
Өөрөөр хэлбэл
ногоочин хүн өөрөө зах зээлээ судлаад, би одоо намар хэнд, хэдий хэмжээний ногоог
борлуулж чадах вэ гэдгээ хавар нь судлаад ногоогоо тарина гэсэн үг.
Иймээс тухайн
ногоочин өөрийнхөө ногоог хэрхэн, яаж тарих тэр судалгааны аргачлал болон
борлуулалтын аргачлал, мөн тарих технологи бүгдийг нь манай энэ төслөөс олж авах
болно.
Манай
төсөл ногоочдод энэ бүх мэдлэгийг олгож, чадавхжуулах юм.
-Танд
баярлалаа.