“Зогсоол” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 14:38:06

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулахаар “Зогсоол” хөтөлбөр хэрэгжүүхээр болсон. Одоогоор авто зогсоолтой холбоотой хэрэгжиж буй ажлуудыг нэгтгэн, “Зогсоол” хөтөлбөрт тусгахаар мэдээлэл боловсруулж байгааг нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.


Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс одоогоор 50 байршилд 75.5 км авто замыг шинэчлээд байна. Сүүлийн 4 жил гол гудамж замыг шинээр бариагүй. Харин энэ онд зургаан эгнээ бүхий 5.6 км гол гудамж зам, 36.1 км туслах авто замыг шинээр бариад байгаа.


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, “Зогсоол” хөтөлбөрийн талаар танилцуулах үеэр энэ онд 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөснөөс улсын төсвөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ