БАЯН-ӨЛГИЙ: Өлгий сумын Засаг даргаар Х.Болатбекийг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-01 16:23:59

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв болох Өлгий сумын Засаг даргаар Харапатын Болатбекийг томиллоо.


2024 оны сумын ИТХ-ын ээлжит сонгуулиар Өлгий сумаас сонгогдсон 29 төлөөлөгч өнгөрсөн сарын 22-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, төлөөлөгч Харапатын Болатбекийн нэрийг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн.


Аймгийн Засаг дарга А.Камелият сумын ИТХ-ын шийдвэрийг хүлээн авч, түүнийг Засаг даргаар томилсон бөгөөд өнөөдөр тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо.

Холбоотой мэдээ