СЭЛЭНГЭ: Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засаг даргын захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-02 16:08:10

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2024 оны 11 дүгээр сарын 1-нээс 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо.

 

Хурдан морины уралдаанч хүүхдийн амь, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах Сэлэнгэ аймгийн Засаг дарга А/507 тоот захирамж гаргасан байна.

 

Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/507 тоот захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нар болон аймгийн Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.

 

Холбогдох, хууль тогтоомжийг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан таниулах ажлыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн аюулгүй байдалд хүүхэд хамгааллын багаар дамжуулан хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсролын газарт үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ