Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толийн цахим хуудас нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 4.
/МОНЦАМЭ/. "Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны
тайлбар толь"-ийн цахим хуудасны нээлт боллоо.
Монголбанк, СЭЗИС,
СЗХ
хамтран “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ийг шинэчлэх ажлыг
эхлүүлээд байсан юм.
Тэгвэл энэ ажлыг
бүрэн дуусгаж,
toli.mongolbank.mn цахим хуудсыг
нээж, олон
нийтийн хүртээл болголоо.
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой, СЭЗИС-ийн 100 жилийн ой, Үнэт цаасны хороо буюу одоогийн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 30 жилийн ойг тус тус тохиолдуулан шинэчилсэн тайлбар толь нь нийт 11 бүлэг, 3700 орчим монгол, англи нэр томьёоны тайлбараас бүрдэж, Монголбанк, СЗХ, СЭЗИС-ийн нийт 37 эрдэмтэн багш, судлаач, салбарын мэргэжилтнүүд хамтран, 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.