ДАРХАН-УУЛ: Хүний эрхийн нээлттэй өдөрлөг хоёр өдөр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн нээлттэй өдөрлөг Дархан хотод болж байна. Энэ сарын 5,6-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 50 гаруй төлөөлөл орон нутгийн удирдлагуудтай уулзаж, хүний эрхийг хангах чиглэлд баримталж буй бодлого чиглэл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцох юм.
ХЭҮК-оос зохион байгуулж буй уг ажил аймгийн засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй бөгөөд хөтөлбөрт тусгах саналыг нээлттэй хүлээн авч, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй хамтран ажиллана гэж аймгийн Засаг дарга тэдний төлөөлөлтэй уулзах үеэрээ мэдэгдлээ.
Эхний өдрийн сургалт, хэлэлцүүлэг ЗДТГ-ын хурлын танхимд “Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.