Нью-Йоркийн марафоны үеэр дэлхийн дээд амжилт шинэчлэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТНЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /Reuters/. Өнгөрсөн ням гарагт болсон Нью-Йоркийн марафон гүйлтийн 42 км-ийн зайн уралдааны үеэр 55 646 гүйгч барианд орсноор хамгийн олон гүйгч тэмцээнээ амжилттай дуусгажээ. Ингэснээр дэлхийн дээд амжилт шинэчлэгдсэн байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр,
56 012 гүйгч гараанаас гарснаас 99.3 хувь нь барианд орсон байна. Нью-Йоркийн таван дүүргийг дамнан гүйдэг тус уралдаанд 30 795 нь эрэгтэй, 24 731 нь эмэгтэй гүйгч оролцжээ.
Мөн энэ жилийн марафон дэлхийн өнцөг булан бүрийн гүйгчдийг хамарсан өргөн хүрээтэй уралдаан болж
өнгөрсөн бөгөөд нийт
оролцогчдын 17 859 нь 137 улс орон, нутаг
дэвсгэрээс ирсэн байв. Түүнчлэн АНУ-ын бүх 50
муж улс, Пуэрто-Рико, Колумбиа дүүрэг, Гуам, Виржинийн арлуудаас гүйгчид
оролцжээ.
Нью-Йоркийн марафон анх 1970 онд зохион байгуулагдах үед ердөө 127 гүйгч оролцож байсан бол өдгөө гүйлтийн спортын нэртэй тамирчид, сонирхогчид, буяны үйлстнүүд оролцдог дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй
уралдаануудын нэг болон өргөжөөд байна.
Энэ удаагийн марафоны эрэгтэйчүүдийн төрөлд Нидерландын гүйгч, сомали гаралтай Абди Нагейе тэргүүн байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Шейла Чепкируи түрүүлжээ.