Бүгд найрамдахчууд Сенатын танхимд олонх болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /Sky News/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимд Бүгд найрамдах намын гишүүд сүүлийн дөрвөн жилд анх удаа олонх боллоо. Энэ удаагийн сонгуулиар тус танхимын 100 гишүүний гуравны нэгийг сонгох ёстой бөгөөд аль нэг нам олонх болохын тулд 51 суудал авах шаардлагатай юм.
Муж улс тус бүрээс сонгогдсон
хоёр сенатчаас бүрддэг Сенатын танхимд Ардчилсан намынхан сүүлийн дөрвөн жилийн турш хяналтаа
тогтоож ирсэн юм. Харин бүгд найрамдахчууд мягмар гарагт явагдсан сонгуульд ялснаар нэг шөнийн дотор олонхын суудлаа эргүүлэн авчээ.
Конгрессын дээд танхимын
найман суудлыг хараахан зарлаагүй байгаа энэ үед бүгд
найрамдахчууд 51, Ардчилсан намынхан
40 суудалтай байна. Харин бие
даан нэр дэвшигч Берни Сандерс Вермонт муж улсыг төлөөлөн дөрөв дэх удаагаа сонгогдох төлөвтэй байна.
Сенатын танхимд сонгогдсон бүгд найрамдахчуудын дунд Д.Трампын дэмжлэгийг хүлээж байсан Берни Морено багтсан бөгөөд тэрбээр 2007 оноос хойш Ардчилсан намынхны төлөөлсөөр ирсэн Охайо муж улсад ялалт байгуулжээ. Энэ удаагийн сонгуулиар мөн Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг сонгох юм.