ХОВД: Нэг тонн нүүрсийг 250-280 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-11 15:22:40

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан түлээ, нүүрсний эрэлт нэмэгдэж байна.


Иймээс Ховд аймагт өнөөдрийн байдлаар мод, аргал, нүүрсний үнэ ямар байгаа талаар тодрууллаа.  


Худалдаа эрхлэгчид модыг том, жижиг уутны хэмжээнээс шалтгаалан 8-15 мянган төгрөгөөр борлуулж байна. Харин аргал нэг уут нь 8 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол нэг машин (портер) аргал 150-450 мянган төгрөгийн үнэтэй байна.


Мөн нэг тонн нүүрсийг 250-280 мянган төгрөгөөр борлуулж байна. Үүнээс гадна нүүрсийг том, жижиг уутны хэмжээнээс шалтгаалан 10-15 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. 


Түлээ, нүүрсний үнэ өмнөх онтой харьцуулахад тодорхой хувиар нэмэгдсэн. Энэ нь тээврийн хөлс нэмэгдэж байгаатай холбоотой гэж худалдаа эрхлэгчид хэллээ.


Холбоотой мэдээ