БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Засаг даргын орлогчоор К.Бахытжаныг томилов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар захирамж гаргаж аймгийн Засаг даргын орлогчоор К.Бахытжаныг томиллоо.
К.Бахытжан нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд өнгөрсөн сард болсон аймгийн ИТХ-ын сонгуульд Өлгий сумын 1 дүгээр багт Ардчилсан намаас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон юм.