ХӨВСГӨЛ: Мөрөн сумын 3000 гаруй өрхийг дулаанд холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Засаг дарга Л.Төмөрбаатар “Мөрөн сумын хувьд зам, утаа тоосжилт, хог зэрэг тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Ирэх 4 жилийн хугацаанд Мөрөн суманд 12,5 км хатуу хучилттай зам тавьж, гэр хороололд амьдарч буй 10258 өрхөөс 3000 өрхийг дулаанд холбоно.
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, утаа тоосжилтыг бууруулах зорилгоор Мөрөн суманд мэргэжлийн инженерийн баг ажиллуулна.
Бид бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд нүдэнд харагдаж гарт баригдах хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх зорилт дэвшүүлэн ажлаа төлөвлөж хэрэгжүүлнэ” гэдгийг онцолж байлаа.