БАЯН-ӨЛГИЙ: Бөхийн барилдаанд М.Еркебулан түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд зориулан үндэсний бөхийн барилдааныг О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт зохион байгууллаа.
Барилдаанд
аймаг, сумын цолтой 32 бөх зодоглосноос тус аймгийн Алтай сумын харьяат,
аймгийн хурц арслан Малшын Еркебулан түрүүлж, Цэнгэл сумын харьяат, аймгийн
арслан Мусатын Аманбек үзүүрлэлээ.
Их шөвөгт
Ногооннуур сумын харьяат, аймгийн харцага Д.Бейбит, Бугат сумын харьяат аймгийн
начин Х.Оразахын нар тус тус шалгарав.