Зам тээврийн ослын 295 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-19 18:32:45

Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр нийт 371 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 295 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 1  хүүхэд өртсөн байна.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн автобусны буудлын хойд талд T.Paum  маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 30 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироожээ. Мөн Хөвсгөл аймгийн Чандмань өндөр  сум Тайг гэх шороон замд  T.Landcruser   маркийн Г жолоочтой авто  машин онхолдож зорчигч 51 настай эмэгтэй Ц-ийн амь нас хохирсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ