Дижитал эдийн засгийг хөгжүүлэх туршлага судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/674fc6e2cf363.jpeg)
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Европын Комиссын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр “Мэдээллийн тасралтгүй урсгал, өгөгдлийн давлагааг гэтлэх суурь нь хүчин
чадал сайтай дата төв юм. Тэр дундаа ногоон хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс
эрчим хүчний үр ашигтай, нөөцийн хэмнэлттэй “Грийн дата” төвтэй болох эрмэлзлэл
бий. Энэ чиглэлээр улс орнуудын туршлагаас хуваалцах, ТЭЗҮ боловсруулахад
хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол
Улсын программ хангамж хөгжүүлэгч,
мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг Европын Холбооны орнуудын зах зээлд
өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, мэдээллийн технологийн
аутсорсинг хийх боломжийг эрэлхийлж байна. Мөн манай улс үндэсний хиймэл дагуул хөөргөх талаар Францын “Талес Алена Спейс”
компанитай хамтарч, зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм. УИХ-аас зээлийн хэлэлцээрийг
соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийнэ” гэв.
Мөн ирэх жилээс цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг
шинэчлэн боловсруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд төрд буй боловсруулсан
мэдээллийг хувийн хэвшилд ашиглуулах, өгөгдөл, мэдээллийг эдийн засгийн
эргэлтэд оруулах талаар Европын Холбооны улсуудын бодлого, зохицуулалттай
холбоотой сайн туршлагыг судалж, техникийн туслалцаа авах хүсэлтэйгээ ч илэрхийлжээ.
Европын Комиссын Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх
Дорнодыг хариуцсан Олон улсын түншлэлийн газрын захирал Петерис Устубс, “Европын холбооноос хөгжиж буй
орнуудад дэмжлэг үзүүлэхээр
“Team Europe” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд дижитал эдийн засгийн чиглэлд
онцгой анхаарч ирсэн. Техникийн туслалцаа, хууль эрх зүйн
орчин бүрдүүлэхэд бодлогын болон бодит
шийдлийн, мөн кибер аюулгүй
байдлын чиглэлээр сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахыг дэмждэг. Үүний зэрэгцээ, Төв
Азид дунд орбитын хиймэл
дагуулын хамтын ажиллагааг эхлүүлэхийг
зорьж байна. Энэ төсөл Төв Азиас эхлээд Монголд хэрэгжих боломжтой.
Харин Франц Улстай хамтран Үндэсний хиймэл дагуул хөөргөх танай төсөлтэй хэрхэн
уялдуулах эсэхийг судалж, нэгдсэн шийдэлд хүрч болно. Старлинкээс ялгаатай нь
интернет холболтын станц нь үүрэн холбооны байгууллагаар дамжин иргэдэд хүрэх
юм. Энэ нь мэдээллийн урсгалыг дотооддоо хянаж, илүү найдвартай байдлыг бий
болгож чадна” хэмээснийг ЦХИХХЯ
мэдээлжээ.