Усанд сэлэлтийн ДАШТ-ий эхний өдөр дэлхийн долоон дээд амжилтыг эвджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБУДАПЕШТ, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /Xinhua/. Мягмар гарагт Унгарын нийслэл Будапешт хотноо эхэлсэн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /25 м/ үеэр тамирчид ойрын зайн дэлхийн дээд амжилтыг долоон удаа шинэчилжээ.
Тодруулбал, Парисын Олимпын аварга, АНУ-ын тамирчин Гретчен Уолш 50 м-ийн зайн эрвээхий сэлэлтийн
төрөлд 23.94 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, энэ төрөлд 24 секунд хүрэхгүй хугацаанд барианд орсон анхны эмэгтэй
тамирчин боллоо. Өмнөх дээд амжилт 24.02 секунд байв.
Олимпын аварга, Канадын сэлэгч Саммер Макинтошийн хувьд эмэгтэйчүүдийн 400 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд
3:50.25 минутын амжилтаар
алтан медаль хүртлээ.
Харин Швейцарын усанд сэлэлтийн тамирчин Ное
Понти эрэгтэйчүүдийн 50 м-ийн эрвээхий сэлэлтийн тэмцээний хагас шигшээ уралдаанд 21.43 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг
шинэчлэн тогтоосон байна.
Мөн эмэгтэйчүүдийн
200 м-ийн ганцаарчилсан
сэлэлтийн төрөлд АНУ-ын тамирчин Кейт Дугласс 2:01.63 минутын амжилтаар дэлхийн дээд амжилт
тогтоожээ.
Г.Уолш, К.Дугласс нар 4х100 м-ийн чөлөөт сэлэлтийн эмэгтэйчүүдийн буухиа
сэлэлтийн төрөлд АНУ-ын багийн бүрэлдэхүүнд багтаж, 3:25.01 амжилтаар дэлхийн
дээд амжилтыг эвдэж, Катарин
Беркофф, Алекс Шакелл нарын хамт алтан медаль хүртлээ.
Үүний зэрэгцээ, эрэгтэйчүүдийн 4х100 м-ийн чөлөөт сэлэлтийн буухиа төрөлд Жек Алекси, Люк Хобсон, Киран Смит, Крис Гилиано нарын бүрэлдэхүүнтэй АНУ-ын баг 3:01.66 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчилж, алтан медалийн эзэд болов.
Эрэгтэйчүүдийн 200 м-ийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын тамирчин Шэйн Касас 1:49.51 минутын амжилтаар аваргын алтан
медалийг хүртсэн бол Италийн Альберто Раззетти, Канадын Финлэй Нокс нар мөнгө, хүрэл медалийн болзол хангасан
байна.
Эрэгтэйчүүдийн 1500 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Тунисын Ахмед Жауади 14:16.40 минутын амжилтаар алтан медаль
хүртлээ.
2024 оны усан сэлэлтийн ДАШТ (25 м) 12 дугаар
сарын 10-15-ны өдрүүдэд Будапешт хотын “Дуна Арена”-д
болж байна.