Шатдаунаас зайлсхийх хуулийн төсөл батлагдсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /CNBC/. АНУ-ын Засгийн газрыг ирэх гуравдугаар сар хүртэл санхүүжүүлэх тухай Дональд Трампын дэмжсэн хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим баталж чадсангүй. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагаа баасан гаргийн шөнө дундаас түр зогсох /шатдаун/ магадлал нэмэгдэж байна.
Лхагва гарагт Д.Трамп
өрийн дээд хязгаарыг зохицуулах арга хэмжээг батлахыг шаардсаны дараа Бүгд найрамдах намынхан /БНН/ өрийн
хязгаарыг хоёр жилээр
түдгэлзүүлэх заалтыг хуулийн төсөлд
оруулжээ. Харин Ардчилсан намын ихэнх гишүүн шинэ хуулийн төслийн эсрэг санал өгсөн байна.
Санал хураалт 174-235 саналын харьцаатай
явагдсан бөгөөд БНН-ын 38 гишүүн эсрэг санал өгч, Ардчилсан намын хоёр гишүүн дэмжжээ. Хуулийн төсөлд Засгийн газрын
санхүүжилтийг гурван сараар сунгах, өрийн дээд хязгаарыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хоёр жилээр
түдгэлзүүлэх, байгалийн гамшгийн
уршгийг арилгахад ойролцоогоор 110 тэрбум доллар зарцуулах зэрэг заалтууд багтсан байна.
Хуулийн төслийг
батлахад Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай байсан юм. Одоо санал
хураалт амжилтгүй болсон тул бүгд
найрамдахчууд хуулийн төслийг ердийн олонхын саналаар батлахыг дахин оролдох
боловч энэ нь мөн адил ярвигтай үйл явц тул бүтэлгүйтэх магадлалтай.