“Бавариа” баг өрсөлдөгчөө “бут ниргэжээ”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арванхоёрдугаар
сарын 21 /РИА Новости/. Германы хөл бөмбөгийн аварга шалгаруулах
тэмцээний 15 дугаар тойргийн тоглолтод Мюнхений “Бавариа” багийн хөлбөмбөгчид “Лейпциг”-ийг
ил давуугаар хожлоо.
Баасан гарагт Мюнхен хотод болсон
тоглолт талбайн эздийн давамгайллаар 5:1 гэсэн харьцаагаар дуусжээ. “Бавариа”-гаас
Жамал Мусиала (1 дэх
минут), Конрад Лаймер (25), Йозуа Киммих (36), Лерой Сане (75), Альфонсо Дэвис (78) нар гоол
оруулсан бол зочин багаас Беньямин
Шешко (2) цорын ганц гоолыг оруулсан байна.
11 дүгээр сарын 30-ны өдөр гуяны
булчиндаа гэмтэл авсан Харри Кейн эмчлүүлснийхээ дараа Мюнхений багийн гарааны
бүрэлдэхүүнд эргэн иржээ. Тус багийн энэ улирлын шилдэг довтлогч тэрбээр “Лейпциг”-тэй тоглох үеэр шар хуудас авч, төдийлөн сайн тоглохгүй байсаар 87 дахь минутанд
талбайг орхисон байна.
Одоо “Бавариа” баг 36 оноотойгоор
Бундеслигийн тэмцээний хүснэгтийн хамгийн эхэнд бичигдэж байгаа бол “Лейпциг”
баг 27 оноотойгоор дөрөвдүгээр байрт явна. Ирэх нэгдүгээр сарын хоёрдугаар арав
хоногт болох дараагийн 16 дугаар тойрогт баваричууд Мёнхенгладбахын “Боруссиа”
багтай тоглох бол Марко Розегийн удирдсан лейпцигчүүд “Вердер” багийг талбайдаа
хүлээн авна.
“Бавариа” өмнөх 14 дүгээр тойрогт
“Майнц” багийн талбайд хожигдсон юм.