ХОВД: А.Аюушийн мэндэлсний 100 жилийн ойгоор төв талбайд түүний хөшөөг босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-02 10:30:42

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Алдаржавын Аюуш нь 1859 онд Эрдэнэбишрэлт Засагт хан аймгийн Дархан бээлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Нүцгэний гол гэдэг газар төржээ. 

 

Тэрбээр хэсэг нөхдийн хамт Цэцэг нуурын дугуйланг байгуулан удирдаж байлаа.

 

Монголын ард түмнийг манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв.


Тухайн хөдөлгөөнийг ардын хөдөлгөөн болгон харуулахын тулд ард А.Аюуш толгойлсон бөгөөд тэмцсэнийхээ төлөө 9 эрүү шүүлтээр тамлуулсан ч давж гарсан юм.

 

Манжийн үеийн 9 эрүү шүүлтийг давж гарахад түүнд байгалиас заяасан эрүүл чийрэг бие, асар их тэсвэр хатуужил, ялан дийлэх сэтгэл зүйн бэлтгэл байснаас гадна төрөлхийн зөрүүд зан нь тусалсан болов уу хэмээн нутгийн өвгөд тэмдэглэсэн байдаг.


Ард түмнийхээ төлөө асар их зориг тэвчээр гарган тэмцэж чадсаныхаа төлөө тэрээр Ард-Аюуш гэдэг эрхэм алдрыг хүртсэн юм.


Ард Аюуш хэмээн олонд алдаршсан Алдаржавын Аюуш нь ардын хувьсгал ялсны дараа  сумын дарга, сургуулийн нярав зэрэг ажил хийж байснаас гадна МАХН–ын VIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байжээ. 


1959 онд А.Аюушийн мэндэлсний 100 жилийн ойгоор Ховд аймгийн төв талбайд түүний хөшөөг босгож, Цэцэг сумын сургуулийг ч мөн Ард-Аюушийн  нэрэмжит болгосон түүхтэй.

 

Холбоотой мэдээ