ГОВЬ-АЛТАЙ: Сумдын өсвөрийн шатарчид идэвхтэй оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2025
оны нэгдүгээр сарын 6
/МОНЦАМЭ/. Говь-Алтай
аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээн нэгдүгээр
сарын 4, 5-нд Алтай суманд боллоо.
Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжих зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газраас энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. “Цодгор хүү-2025” аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг таван насны ангиллаар зохион байгуулж, нийт 90 тамирчин оролцож, оюуны хүчээ сорьж өрсөлдсөн юм. Шилдэг оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс дэлгэрэнгүй танилцууллаа. Тэмцээний шилдгүүдийг танилцуулбал,
-5 нас ангилалд:
Б.Төгс-Ирээдүй
С.Эрдэнэцэцэг
Ш.Амин-Эрдэнэ
-7 нас /эрэгтэй/
ангилалд:
Б.Буянхишиг
П.Түмэндэмбэрэл
Э.Мөнхжавхлан
-7 нас /эмэгтэй/
ангилалд:
Т.Намуун
Б.Нандин-эрдэнэ
Э.Болорсарнай
-9 нас /эрэгтэй/ ангилалд:
Б.Сэргэлэнбат
Э.Энхцогт
А.Анир
-9 нас /эмэгтэй/ ангилалд:
Б.Марал
А.Мишээл
Б.Эмүжин
-11 нас /эрэгтэй/ ангилалд:
Б.Баярт-Ирээдүй
С.Сүх-Очир
С.Баасандорж
-11 нас /эмэгтэй/ ангилалд:
Д.Энхнасан
М.Есөн-Эрдэнэ
Т.Энхсаран тус тус
тэргүүллээ. Энэ жилийн тэмцээнд Бигэр, Эрдэнэ, Чандмань, Баян-Уул сумаас өсвөрийн шатарчид хүрэлцэн ирж оролцсоноосоо ихээхэн онцлогтой болжээ.