Төрийн өндөр албан тушаалтны ХОМ-ийг цахим сүлжээнд байршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-21 14:42:03

АТГ өнөөдрийн цахим сүлжээгээр дамжуулан төрийн өндөр албан тушаалтны ашиг орлогын мэдүүлгийн мэдээллийг олон  нийтэд мэдээлэх зорилгоор цахим сүлжээнд байрлуулаа. 

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр хангах нөхцлийг бүрдүүлдэг. Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу 243 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны /2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 7 албан тушаалд томилгоо хийгээгүй болно/ мэдүүлгийг http://www.xacxom.iaac.mn байршуулаад байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ