ДОРНОД: Чойбалсан хотын иргэд өдөрт 200-250 аяга кофе уудаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-01-06 18:19:14

Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын иргэд өдөрт зөвхөн кофе шопуудаас л гэхэд 50-70 литр кофе худалдан авч уудаг. Энэ нь 200-250 аяга кофе гэсэн үг юм.  

 

Дорнод аймгийн төвд таван кофе шоп үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн зарим суманд ч кофе шопууд үүдээ нээж, сүүлийн жилүүдэд иргэдийн кофены хэрэглээ нэмэгдэх болжээ.


Сонирхуулахад, манай улсын нийт хүн амын тал хувь нь кофе хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэр дундаа сэтгүүлч, цагдаа, судлаач, багш, программист, борлуулалтын менежер, жолооч, оффисын болон худалдааны ажилтнууд кофег түлхүү хэрэглэдэг.


Кофенд агуулагддаг кафейн нь бие махбодыг сэргээж, стресс, уур бухимдлаас сэргийлж, бүтээлч байдал, уран сэтгэмжийг өсгөж, адреналин ялгаруулан сэтгэл санааг аз жаргалтай болгох зэрэг бидний мэдэхгүй маш олон эерэг нөлөөг үзүүлэх чадвартай гэнэ.

Холбоотой мэдээ