Австралийн нээлттэй тэмцээн маргааш эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМЕЛЬБУРН, 2025 оны нэгдүгээр сарын 11 /AO/. Энэ оны Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотын “Мельбурн Парк” спорт цогцолборт ням гарагт эхэлнэ.
Ирэх хоёр долоо
хоногийн хугацаанд үргэлжлэх тэмцээнд 2024 оны Австралийн нээлттэй тэмцээний аварга,
дэлхийн чансааг тэргүүлэгч Янник Синнер тэргүүтэй нэр алдартай
олон тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн төрөлд Александр Зверев, Карлос
Алькарас, Тейлор Фриц, Даниил Медведев, Каспер Рууд, Новак Жокович нар хүчээ
үзнэ.
Харин эмэгтэйчүүдийн
тэмцээнд мөн дэлхийн эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй Арина Соболенка
түрүү жил хүртсэн аваргын цомоо хамгаалахын төлөө тоглох бол түүний эсрэг Ига
Святек, Коко Гауфф, Жасмин Паолини, Чиньвэнь Жэн, Елена Рыбакина, Жессика
Пегула нарын тамирчид өрсөлдөх юм.
Австралийн нээлттэй тэмцээний түүхэнд Австралийн теннисчин Маргарет Корт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн олон буюу 11 удаа түрүүлж байсан бол эрэгтэйчүүдийн төрөлд Н.Жокович 10 удаа аваргалж байлаа. Энэ жил тэмцээний шагналын сан 2024 оныхоос 12 хувиар өсөж, 59.8 сая ам.долларт хүрсэн байна.