Шатарчин хүү Р.Шогжиев олон улсын мастерын оноо авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 14 /ТАСС/. Есөн настай хүү Роман Шогжиев өвөрмөц дээд амжилт тогтоож, олон улсын мастерын оноо авсан дэлхийн шатрын түүхэн дэх хамгийн залуу тоглогч болсон тухай Оросын шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Филатов мэдэгдлээ.
“Роман, түүний дасгалжуулагчдад
болон эцэг эхэд нь баяр хүргэе. Түүний гайхамшигт амжилт нь Оросын шатрын сургуулийн
түвшнийг илтгэн харуулж байна. Романд асар их ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй
байна” гэж А.Филатов хэллээ.
Олон улсын мастер цол хүртэхийн тулд Роман 27 ба түүнээс дээш тооны өрөгт гурван нормыг биелүүлэхээс гадна Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ чансаа нь 2400-аас дээш байх ёстой. Тэрбээр 12 дугаар сард Сербийн Белград хотод болсон RadnickiChess IM тэмцээний үеэр буюу 9 нас 10 сар 7 хоногтой байхдаа олон улсын мастерын эхний нормыг биелүүлжээ. Энэ нь аргентин хүү Фаустино Оро-гийн амжилтаас нэг сараар ахиулсан гэсэн үг юм.
Роман Шогжиев 2025 онд багтан
олон улсын мастер цолтой болохыг зорьж байгаагаа ТАСС агентлагт ярилаа.