ГОВЬ-АЛТАЙ: Хоршоологчдод чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-22 17:55:08

Есөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Говь-Хлтай аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хан-Алтай ресурс” ХХК, Тогтвортой ноос ноолуурын эвсэл хамтран малын гаралтай ширхэгтийн стандартыг танилцуулах, хоршооны хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулав.


Сургалтад Есөнбулаг сумын Наран, Рашаант багийн 14 хоршооны 52 малчин оролцож холбогдох мэдээлэл зөвлөмжийг авсан тухай тус аймгийн ХХААГ-аас танилцууллаа. 


Хоршоодын үйл ажиллагааг дэмжих, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон шаардлагатай мэдлэг, туршлагыг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулжээ. Мөн үеэр аймаг, сумын хоршоо, ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүд хоршоодыг дэмжих бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр зөвлөмжүүдийг цаашид өгч ажиллах боломжтой гэдгийг Тогтвортой ноос ноолуурын эвслээс илэрхийллээ.


Мөн “Хан-Алтай ресурс” ХХК мах, сүү, цагаан идээ, газар тариалангийн бүтээгдэхүүн боловсруулж, бэлтгэн нийлүүлэх боломжтой хоршоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Үүний сацуу Монголын ХАА хоршоологчдын үндэсний холбоо нь тус сургалтад хамрагдсан хоршоодыг аймгийн салбар холбоонд гишүүнээр бүртгэж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Холбоотой мэдээ