2025 онд 3х3-ын “Их дуулга”-ын 15 цуврал тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-22 17:14:38

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоо шинэ улирлынхаа хуваарийг танилцууллаа.


Энэ жил Их дуулгын 15 тэмцээнийг зохион байгуулахаар болсны нэг нь зургаадугаар сарын 20, 21-нд Улаанбаатар хотод болно. Шинэ оны “Их дуулга”-ын цувралын эхний тэмцээн дөрөвдүгээр сард Японы Үцүномияд эхэлнэ. Улмаар Хятадын Чэндү, Нидерландын Амстердам, Италийн Марсель, Авсрийн Вена, Монголын Улаанбаатар, Хонконг, Канадын Эдмонтон, Швейцарын Лозанн, Унгарын Дебрецен, Хятадын Шанхай, Макао, АНЭУ-ын Абу Даби, Хятадын Шэнжэн, Бахрейны Манамад тус тус болох хуваарь гарчээ.


Харин 3х3-ын 2025 оны ААШТ гуравдугаар сарын 26-30-нд Сингапурт болно. Монголын эрэгтэй баг тэмцээнийг чансаагаараа тэргүүлж, үндсэн А хэсэгт эзэн орон Сингапуртай багтжээ. А хэсгийн үлдсэн нэг баг нь урьдчилсан шатанд өрсөлдөх Малайз, Индонези, Хонконг, Хятад, Бахрайн, Гуамын нэг нь байх юм.

Тэгвэл Монголын эмэгтэй баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, В хэсгийг толгойлжээ. Тус хэсэгт Тайланд багтсан бол урьдчилсан шатнаас Тайвань, Энэтхэг, Хонконг, Гуамын хожсон нь шалгарна. Монголын шигшээ багийн тухайд ААШТ-ээс гадна ДАШТ-д өрсөлдөнө.


2025 оны шинэ улиралд “Их дуулга”-д өрсөлдөх “Улаанбаатар Энержи” багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нараас гадна А.Ананд, О.Энхбаатар нар нэгдэв. Энэхүү багийг Стив Сир үргэлжлүүлэн дасгалжуулах бол Марко Дугосия гэрээгээ дуусгаж, нутаг буцсан байна. 



Холбоотой мэдээ