ДОРНОД: Ноднин жил 62 иргэн газраа өмчлөн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 105 иргэнд 21.65 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөж, нийт 62 иргэнд 13.56 га газрыг өмчлүүлжээ.
Харин хуулийн этгээдэд 1037 нэгж талбар болох 26191.64 га эзэмшүүлж ашиглуулахаар төлөвлөж, жилийн эцсийн байдлаар 971 байршилд 1398.81 га газрыг өмчлүүлсэн байна.
Мөн газрын тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, авто замын тухай хууль, кадастрын зураглалын ажил норм ба дүрмийн заалт зөрчсөн, ашигт малтмалын лицензийн талбай, улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулсан зэрэг үндэслэлээр 166 нэгж талбар болох 3490.12 га газрыг эзэмшүүлэхийг цуцалсан юм.