Түр үнэмлэх гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-22 15:37:52

Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан хүмүүст өчигдөр сумын Сонгуулийн хорооноос түр үнэмлэх гардуулан өглөө.

Улаангом сумын ИТХ-ын 31 суудлын 30-ыг МАН, үлдсэн ганц суудлыг АН авсан юм. Сумын ИТХ-ын 12 багаас сонгогдсон эдгээр төлөөлөгчдөд Сонгуулийн хорооныхон түр үнэмлэхийг нь гардуулан өгч, цаашдынх нь ажил үйлст амжилт хүслээ. Өнгөрсөн 4 жилд Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргаар ажилласан, мөн сумын ИТХ-ын тэргүүлэгч байсан Ё.Мөнхзул Улаангом сумын ИТХ-д АН-аас ганцаараа ялалт байгуулсан байна. Тэрбээр Улаангом сумын 3-р багаас сонгогдсон бөгөөд намын журмын нөхөд нь “Ганц дайчин ганцаардахгүй, удахгүй бид олуулаа болоод ирнэ” хэмээн зоригжуулж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ