Ханхонгор суманд АН-аас нэг ч хүн нэр дэвшээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬУлс даяар сум дүүргүүдийн ИТХ-ын сонгууль болж өндөрлөлөө. Өмнөговь аймагт нэг суманд нэмэлт санал хураалт болохоор болсон бөгөөд уг суманд Ардчилсан намаас хүн огт нэр дэвшээгүй ажээ.
Тус аймгийн Ханхонгор суманд Ардчилсан намаас нэр дэвших хүмүүсийнхээ материалыг 9 минут хоцорч ирүүлсэн гэх үндэслэлээр сонгуулийн хороонд бүртгэж аваагүй гэнэ. Тиймээс тухайн суманд сонгогчдын ирц хүрээгүй байгаа талаар иргэд хэлж байна. Сонгуулийн хорооноос мэдээлж байгаагаар нэмэлт санал хураалтыг дахин явуулах аж.
Аймгийн хэмжээнд энэ удаагийн сонгуулиар 3 суманд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж бусад 12 суманд МАН ялсан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн