Аваргуудын лигийн шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-01-30 10:08:23

МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 30 /РИА Новости/. Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны сүүлчийн 8 дугаар тойргийн бүх 18 тоглолт лхагва гарагт болж өнгөрлөө. Тоглолтуудын дүнгээр, 1-8 дугаар байр эзэлсэн багууд 1/8-ийн хасагдах шатанд шууд шалгарсан бол 9-24 дүгээр байр эзэлсэн багууд 1/8-д шалгарахын төлөөх плей-оффын шилжилтийн үе шатанд дахин тоглоно.


Ингээд тэмцээний онооны хүснэгтийг танилцуулъя:


1. Ливерпуль (Англи) - 21 оноо

2. Барселона (Испани) - 19

3. Арсенал (Англи) - 19

4. Интер (Итали) - 19

5. Атлетико (Испани) - 18

6. Байер (Герман) - 16

7. Лилль (Франц) - 16

8. Астон Вилла (Англи) - 16

 

9. Аталанта (Итали) - 15

10. Боруссиа (Дортмунд, Герман) - 15

11. Реал (Испани) - 15

12. Бавариа (Герман) - 15

13. Милан (Итали) - 15

14. ПСВ (Нидерланд) - 14

15. Пари Сен-Жермен (Франц) - 13

16. Бенфика (Португал) - 13

17. Монако - 13

18. Брест (Франц) - 13

19. Фейенорд (Нидерланд) - 13

20. Ювентус (Итали) - 12

21. Селтик (Шотланд) - 12

22. Манчестер Сити (Англи) - 11

23. Спортинг (Португал) - 11

24. Брюгге (Бельги) - 11

25. Динамо (Загреб, Хорват) - 11

26. Штутгарт (Герман) - 10

27. Шахтер (Украин) - 7

28. Болониа (Итали) - 6

29. Црвена Звезда (Серб) - 6

30. Штурм (Австри) - 6

31. Спарта (Чех) - 4

32. Лейпциг (Герман) - 3

33. Жирона (Испани) - 3

34. Зальцбург (Австри) - 3

35. Слован (Словак) - 0

36. Янг Бойз (Швейцар) - 0.


Швейцарын Ньон хотод 31-ний өдөр болох сугалаагаар 1/8-д гарахын тулд хоорондоо шилжилтийн тоглолт хийх багууд тодорно. Хоёр багийн хүснэгтийн дээр бичигдсэн нь хариу тоглолтыг өөрийн талбайд хийх бөгөөд тоглолтууд хоёрдугаар сарын 11-12 ба хоёрдугаар сарын 18-19-ний өдрүүдэд явагдана.  


Харин 1/8-ийн финалын эхний тоглолтууд гуравдугаар сарын 4 ба 5-нд, хариу тоглолтууд 11 ба 12-ны өдрүүдэд болно.

Шөвгийн 16-д шалгарахын төлөөх шилжилтийн үе шатанд тоглох багууд дараах байдлаар хоорондоо учраа таарах болов уу хэмээн таамаглаж байна.


Монако/Брест - ПСЖ/Бенфика

Спортинг/Брюгге – Аталанта/Боруссиа

Селтик/Манчестер Сити - Реал/Бавариа

Фейенорд/Ювентус - Милан/ПСВ.

Холбоотой мэдээ