Гретцки, Овечкин нарын гоолын зөрүү 17 боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар
сарын 2 /TASS/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз”
багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Виннипег Жетс” багтай хийсэн
тоглолтод гоол оруулжээ.
“Вашингтон”-ы талбайд болсон уг тоглолтод зочин багийнхан нэмэлт цагт 5:4 харьцаагаар хожсон бөгөөд Коул Перфетти
(10 дахь минут), Дилан Сэмберг (13), Алекс Иафалло (25), Жош Моррисси (42, 62)
нар, вашингтончуудаас Пьер-Люк Дюбуа (22), Тэйлор Рэддиш (25), Том Уилсон (48),
Овечкин (53) нар шайб оруулсан байна.
Ингэснээр 877 дахь гоолоо оруулсан А.Овечкиний хувьд Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд дахин 17 шайб оруулах хэрэгтэй. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм.
Энэ улиралд А.Овечкин 24
гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт хийгээд байгаа бол Үндэсний хоккейн лигийн
тэмцээний нийт 1462 тоглолтод
оролцохдоо 877 гоол оруулж,
711 удаа оновчтой дамжуулалт хийжээ.
Одоогийн байдлаар “Вашингтон Кэпиталз” баг 52 тоглолтод 75 оноо авснаар Нийслэлийн дивизионыг тэргүүлж
байгаа бол 54 тоглолтод 77 оноо авсан “Виннипег Жетс” баг Төв дивизионд болон
лигийн аварга шалгаруулах тэмцээнийг хошуучилж байна.
Дараагийн удаад вашингтончууд хоёрдугаар сарын 5-нд шилжих шөнө Стэнлийн цомын эзэн “Флорида
Пантерз” багийг талбайдаа хүлээн
авах бөгөөд лигийн тэмцээн дуустал 30 тоглолт хийнэ.